ХААИС-ийн баруун хэсгийг ногоожуулж тохижуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-03-04 15:35:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Хан-Уул дүүрэгт ажиллаж, Туул голын дагуу оршин сууж байгаа айл өрхийн болон "Хийморь" хотхоны урд хэсгийг стандартын дагуу нэгдсэн нэг хашаатай болгох үүргийг дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланд үүрэг болголоо.

Үүргийн дагуу дүүргээс дээрх хэсэгт байгаа, нурах шахсан, эвдэрхий хашаа хайсуудыг буулгахаар боллоо. Мөн ХААИС-иас баруун хэсэгт ногоон байгууламжийн тохижилт хийж зам дагуух барилгуудыг стандартын дагуу нэгдсэн нэг төрлийн хашаатай болгохыг Хотын дарга нийслэлийн Стандарт, орчны аюулгүй байдал, хяналт зохицуулалтын газрын дарга С.Төмөрдуламд даалгав.

Дээрх ажлыг нийслэл хотоос 2020 оныг стандартын жил болгон зарласантай холбогдуулан тохижуулахаар боллоо. 


Холбоотой мэдээ