Хөрш Хөлөнбуйр аймагт тусламж үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-03-05 11:36:57

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн ЗДТГ-аас хөрш зэргэлдээ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотын Ардын засгийн ордон, Улаан загалмай нийгэмлэгт N95 амны хаалт 1500 ширхэг, 1000 литр гар ариутгагч хандивлалаа.

Энэхүү тусламжийг талархан хүлээж авсан тухай мэдээлэл тус улсын мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж, олон нийтэд хүрсэн байна.

Мөн Дорнод аймгийн иргэн С.Ганбаатар өвчний голомт болоод буй Ухань хотод хувиасаа 12 сая төгрөгийн хандив өргөжээ. Түүнчлэн шинэ төрлийн коронавирусний халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлж буй иргэд, байгууллагуудын хандив өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа юм. Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн Нутгийн зөвлөл, Татварын хэлтэс, ЕБС-уудын 2005 оны төгсөгчид зэрэг төрийн болон ТББ, хувь хүн, олон нийт аймгийн Онцгой комисст хандив тусламжийн зүйлсээ хүлээлгэж өгсөөр байна. 

Холбоотой мэдээ