Хөвсгөлд 128124 толгой мал хорогджээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-03-16 11:31:29

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт 23 сум нэг тосгоны 5514 малчин өрхийн 128124 толгой мал хорогдсоноос адуу 4242, үхэр 9085, хонь 65797, ямаа 49000 толгой мал буюу оны эхний нийт малын 2,1 хувь  хорогдсон байна.

Жаргалант суманд 5 багийн 1034 өрхийн 40398 толгой мал хорогдсоноос адуу 1983, үхэр 2681, хонь 22686, ямаа 13048 толгой мал буюу сумын оны эхний нийт малын 13,8 хувь хорогдсон байна. Тус сумын Цагаанбургас баг оны эхэнд 90499 толгой мал тооллогдсноос одоогийн байдлаар 24020 толгой мал хорогдож сумын нийт хорогдлын 59,5 хувь, аймгийн нийт хорогдсон малын 18,7 хувийг эзэлж байна.

 Шинэ-Идэр суманд 4 багийн 320 өрхийн 21178 толгой мал хорогдсоноос адуу 657, үхэр 1787, хонь 13100, ямаа 5634 толгой мал буюу сумын оны эхний нийт малын 9,1 хувь хорогдсон байна.

Цэцэрлэг суманд 7 багийн 487 өрхийн 19206 толгой мал хорогдсоноос адуу 289, үхэр 745, хонь 8162, ямаа 10010 толгой мал буюу сумын оны эхний нийт малын 6,2 хувь хорогдсон байна.

Галт суманд 5 багийн 957 өрхийн 9952 толгой мал хорогдсоноос адуу 612, үхэр 832, хонь 4485, ямаа 4023 толгой мал буюу сумын оны эхний нийт малын 2,4 хувь хорогдсон байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ