Зөв, баталгаат мэдээлэл хүргэх 119 дугаарын утас ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-03-17 22:18:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх гол ажлын нэг нь иргэдийг мэдээ мэдээллээр тогтмол, шуурхай хангах юм.


Өнөөдөр үнэн зөв, баталгаатай эх сурвалжтай мэдээлэл иргэдэд хүргэхээр 119 дугаарын утас ажиллаж байна. Энэ дугаарт үнэ төлбөргүй холбогдож эрүүл мэндээ хамгаалах зөвлөгөө, өвчний сүүлийн үеийн нөхцөл байдал болон бусад мэдээллийг авч болох бөгөөд иргэдэд 24 цагаар 10 оператор мэдээлэл зөвлөгөө өгөх юм. Операторуудын хувь мэргэжлийн эмч нар ажиллах юм байна. 


Тусгай дугаарын утсанд өдөртөө 200 гаруй дуудлага ирж, утсаар зөвлөгөө өгч байгаа аж. Харин эрүүл мэндийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа энэхүү үйл ажиллагааг дэмжин хүндэтгэж хуурамч дуудлага өгч, ажилд нь саад учруулахгүй байхыг ЭМЯ-наас онцлон анхааруулж байна.

 

 

Холбоотой мэдээ