Орхон аймаг руу 42 иргэнийг шилжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-24 13:49:09

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ОБГ-ын орлогч дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Б.Ганхүү 3 дугаар сарын 24-ний өдрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.

3 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар Сэлэнгэ аймагт 198 иргэн ажиглалтад байна. Эдгээрээс хоёр иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт тусгаарлан оношлохоор шилжүүлэн дээж авч, Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргүүлээд байна. Тусгаарлан ажиглалтад байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор найман цэгт Цагдаа, Онцгой, Эрүүл мэнд, Хилийн цэргийн анги байгууллагын алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэн хяналт тавин ажиллаж байна. Өчигдөр буюу 3 дугаар сарын 23-ны өдөр нийт 48 иргэнийг Алтанбулаг сумын чөлөөт бүсийн дамжин өнгөрөх А байранд түр хязгаарлан цагдаагийн хамгаалалт авч, Дархан-Уул аймаг руу дөрөв, Орхон аймаг руу 42, аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хоёр иргэнийг шилжүүлжээ.

 

Холбоотой мэдээ