Хятадад халдварын шинж тэмдэггүй 137 шинэ тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-04-08 13:09:38

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын эрх баригчид энэ сарын 1-нээс эхлэн коронавирусний халдварын шинж тэмдэггүй тохиолдлын талаар мэдээлж эхэлсэн юм. Мягмар гарагт шинж тэмдэггүй 137 тохиолдол илэрсэн бөгөөд тэдний 102 нь гаднаас ирсэн хүмүүс аж. Одоогийн байдлаар халдварын шинж тэмдэггүй 1095 хүн эмнэлгийн хяналтад байна.


БНХАУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 62 шинэ тохиолдол илэрч, хоёр хүн нас барсан бол 112 хүн эдгэрсэн гэж тус улсын Эрүүл мэндийн хорооны мэдээлэлд дурджээ.


Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 59 нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн бол үлдсэн гурав нь Шаньдун /хоёр/ болон Гуандун /нэг/ мужид бүртгэгджээ. Одоогийн байдлаар зөөвөрлөгдөн орж ирсэн 1042 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд 714 хүн өвчилсний 23-ынх нь биеийн байдал хүнд байгаа бол 328 нь эдгэрсэн байна.


Халдвар тархсанаас хойш Хятадад 81802 хүн коронавирусний халдвар авч, 3333 хүн нас барж, 77279 хүн эдгэрчээ. 

Холбоотой мэдээ