“Disney+” стриминг үйлчилгээ 50 сая хэрэглэгчтэй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2020-04-09 14:38:46

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын “Walt Disney” компанийн “Disney+” нэртэй шинэ стриминг үйлчилгээний хэрэглэгчдийн тоо таван сарын дотор 50 сая давжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард уг үзүүлэлт 26.5 сая байсан юм.


Тухайн үеэс хойш коронавирусний халдварын улмаас хүмүүс гэртээ байж, цахим сүлжээнд олон цагийг өнгөрүүлэх болсонтой холбоотойгоор “Disney+”-ын хэрэглэгчийн тоо хоёр дахин нэмэгдсэн байна.


Netflix”, Amazon Prime” стриминг үйлчилгээний өрсөлдөгч болох “Disney+”-ыг өнгөрсөн 11 дүгээр сараас АНУ, Канад зэрэг оронд анх нэвтрүүлсэн бөгөөд Их Британи болон Европын бусад орны иргэд өнгөрсөн сараас хэрэглэж эхэлжээ.


Кино театруудын үйл ажиллагааг зогсож, хүмүүст гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж эхэлснээс хойш дээр дурдсан гурван стриминг үйлчилгээний хэрэглээ огцом нэмэгджээ. “Disney+”-ыг 2024 оны эцэс гэхэд 60-90 хэрэглэгчтэй болно гэж уг үйлчилгээг анх танилцуулах үеэр тооцоолж байжээ.


Disney+”-ын хэрэглэгчид дэлхий даяар сая саяар нэмэгдэж байгаад баяртай байна гэж “Walt Disney” компанийн хэвлэлийн төлөөлөгч Кевин Майер мэдээлжээ. Түүнээс хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байгаад хөл хорионы арга хэмжээ болон гэртээ байх хязгаарлалтууд хэрхэн нөлөөлж байгаа талаар асуухад хариулахаас татгалзсан байна.


Disney+” хэрэглэглэгчийнхээ тоогоор “Netflix”, Amazon Prime”-ын араас жагсаж бичигдсэн хэвээр байгаа бөгөөд 2019 оны эцсийн байдлаар “Netflix”-ийн хэрэглэгчийн тоо 167 сая даваад байсан бол “Amazon Prime” одоо 150 сая гаруй хэрэглэгчтэй байгаа юм.


Гэсэн хэдий ч “Disney+” стриминг үйлчилгээг ашиглан “Disney, Pixar, Star Wars”, “National Geographic”-ийн кинонууд, телевизийн нэвтрүүлгүүдийг үзэх боломжтой тул бусад өрсөлдөгчөөсөө хурдан хугацаанд хэрэглэгчийн тоо нь өсөж байгаа ажээ. Netflix”-ийн долоо жилийн хугацаа зарцуулсан амжилтад Disney+" таван сарын дотор хүрсэн гэж кино салбарын шинжээч Крис Фентон ярьжээ. 

Холбоотой мэдээ