Буриадад 24 мянган хүүхэд тэтгэмж авна

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-10 11:32:53

МОСКВА. /TASS/. Бүгд Найрамдах Буриад Улсад бага орлоготой айл өрхүүдийн гурваас долоо хүртэлх насны 24 мянган хүүхдэд тэтгэмж олгоно. Нэг хүүхдэд ногдох тэтгэмжийн хэмжээ 6 мянга орчим рубльд хүрэх аж.


Өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг хүнд ногдох дундаж орлого нь амьжиргааны доод түвшнээс хэтрэхгүй байгаа, гурваас долоо хүртэлх насны хүүхэдтэй гэр бүлүүдийг дэмжих нэмэлт арга хэмжээнүүдийн тухай захирамжид гарын үсэг зурсан юм. Энэхүү баримт бичигт сар бүр тэтгэмж олгохыг тусгажээ. Үүнд зориулж ОХУ-ын Засгийн газар холбооны төсвөөс бүс нутгуудад дэмжлэг болгон 105 тэрбум рублийг гаргаж байгаа аж.


Хүүхдийн тэтгэмжийг ирэх 6 дугаар сарын 1-нээс олгож эхлэх юм байна. Нийт 1.7 тэрбум гаруй рублийг холбооны болон бүс нутгийн төсвөөс тэтгэмж болгон олгохоор болжээ. 


Холбоотой мэдээ