Иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгт эрх зүйн хөтөч тусална

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-04-10 14:20:44

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нийт сум, тосгод иргэдэд үйлчлэх эрх зүйн хөтөч булантай болжээ.

Энэхүү булан нь тус аймгийн 17 сум, зургаан тосгоны Засаг даргын Тамгын газрын байранд байрлан үйлчилгээгээ үзүүлж байна. Уг булангаар дамжуулан иргэд шинэ гарсан хууль, тогтоомжийн мэдээллийг авч болох аж. Энэхүү эрх зүйн хөтөч булан нь иргэдийн эрх зүйн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэхэд ихээхэн үр дүнгээ өгч байгаа гэнэ. Иргэд өөрт шаардлагатай, хүссэн хуулийн лавлагаа мэдээллийг амьдран суугаа сум, тосгоныхоо "Эрх зүйн хөтөч" булангаас хэвлэн авах боломжтой юм байна. 

Холбоотой мэдээ