Трампын нэр хүнд хамгийн дээд түвшинд хүрч өсжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-04-10 14:32:55

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нэр хүнд тангараг өргөснөөс нь хойших хамгийн дээд түвшинд хүрч өссөнийг “Fox News” телевизийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ.


Санал асуулгын дүнгээс үзвэл, оролцогчдын 49 хувь нь төрийн тэргүүний хувиар Трампын хийж буй ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол мөн адил 49 хувь нь эсрэг бодолтой байна. Харин 2 хувь хариулт өгөөгүй аж.  


Өмнө нь “Fox News”-ийн бүх судалгаанд хамрагдсан оролцогчдын 48 гаруй хувь нь Трампын ажилд эерэг үнэлгээ өгч байгаагүй байна. Энэ үзүүлэлт энэ оны гуравдугаар сард, 2017 оны хоёрдугаар сард бүртгэгджээ. Судлаачдын үзэж байгаагаар, Трампын нэр хүнд ийнхүү өссөн нь вирусний тархалт америкчуудын санааг зовоож байгаатай холбоотой юм. Санал асуулгад оролцогчдын дийлэнх нь цар тахалтай холбогдуулан АНУ-ын эрх баригчид оновчтой зөв арга хэмжээ авч байна гэж үзэж байгаа аж.  


Вирусний талаар санаа зовж байна уу гэж асуухад оролцогчдын 94 хувь нь тийм гэж хариулсан бол 6 хувь нь үгүй гэжээ. Харин судалгаанд хамрагдсан хүмүүсийн 76 хувь нь халдвар авахаас айж байна. Дөрөвдүгээр сарын 4-нөөс 7-ны хооронд утсаар явуулсан санал асуулгад 1100 орчим хүн оролцсон байна.


Жонс Хопкинсийн их сургуулиас мэдээлснээр, АНУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 460 мянга давж, 16400 гаруй хүн нас баржээ.


Холбоотой мэдээ