Сурагчид өөрсдийн оёсон амны хаалтаа Онцгой комисст хандивлалаа

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-04-20 12:02:14
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхоны Эмпати сургуулийн 11а ангийн сурагч О.Хүслэн, Ж.Түмэн-Өлзий нар аймгийн Онцгой комисст 100 ширхэг амны хаалт хандивлалаа.  

Тэд нийт 150 ширхэг амны хаалт оёсон бөгөөд үүний 50-ийг нь Энэрэл төвд өгчээ. Амны хаалтыг агаар нэвтрүүлдэг, зориулалтын даавуугаар 10 гаруй хоногт оёсон байна. Ковид-19халдвараас урьдчилан сэргийлэхэд төр засгаас бүх талын арга хэмжээг хэрэгжүүлэн, эмч эмнэлгийн ажилчид цаг наргүй ажиллаж байгаа энэ үед иргэн бүр хариуцлагатай байж, амны хаалтаа заавал зүүхийг сурагчид уриаллаа.

Холбоотой мэдээ