Том Круз сансарт кино зураг авна

Дэлхийд | Соёл урлаг
Jargal.d@montsame.mn
2020-05-06 15:10:18

МОСКВА. /RIA Novosti/. Жүжигчин Том Круз зургийг нь сансарт авсан түүхэн дэх анхны уран сайхны кино бүтээхээр Америкийн бизнес эрхлэгч Илон Маскийн “SpaceX” компани болон NASA-тай хамтран ажиллахаар төлөвлөж байна гэж “Deadline Hollywood” цахим хуудас мэдээлжээ. 


“NASA ОУСС-д кино бүтээхэд Том Крузтай хамтран ажиллахдаа баяртай байх болно. Энэхүү асар том төлөвлөгөөг бодит байдал дээр хэрэгжүүлэх шинэ үеийн инженер, эрдэмтэн судлаачдын урам зоригийг бадраахад хэвлэл мэдээллийн алдартай хэрэгслүүд бидэнд хэрэгтэй” гэж Брайденстайн “Twitter” –т жиргэсэн байна.


Одоогийн байдлаар киностудиудын аль нь ч сансарт кино бүтээх хэлэлцээрт оролцоогүй байгаа аж. Шинэ кино нь Том Крузийн тоглосон “Биелэгдэшгүй даалгавар” цуврал киноны шинэ анги биш гэдгийг онцолжээ. 

Холбоотой мэдээ