Нөөцийн махны худалдааг 7 хоногоор сунгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-05-08 20:23:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд гараад буй нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 5 дугаар сарын 15-ныг дуустал сунгахаар нийслэлээс шийдэв. 

Хүнсний хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн 6 дүүргийн 24 байршилд 5 дугаар сарын 4-нээс эхлэн зохион байгуулсан юм.

Иргэдийн дунд махны амт, чанарт сэтгэгдэл өндөр, эрэлт ихтэй байгаа тул Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг санал асуулга явуулж дахин 7 хоногоор  худалдааг сунгахаар ийнхүү шийдвэрлэлээ.




Томоохон худалдааны төвийн дэргэдэх талбай болон хүнсний дэлгүүрүүдээр 10.00:19.00 цагийн хооронд зохион байгуулж буй худалдаагаар хонины махыг кг-ыг нь 6500 төгрөг, ямааны махыг 6000 төгрөгөөр, гулуузаар болон ангилж савлан борлуулж байгаа юм. 


Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ