БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-05-15 12:32:07

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн хэмжээ нэгдүгээр сараас дөрөвдүгээр сарын хооронд жилийн дундаж үзүүлэлтээс 4.9 хувиар буурсан тухай баасан гарагт тус улсын статистикийн хорооноос мэдээлэв.


Хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулсан тайлангаас үзвэл, аж үйлдвэлэлийн салбар зөвхөн дөрөвдүгээр сард 3.9 хувиар өссөн нь энэ салбар амжилттай сэргэж байгааг харуулж байна. Дөрөвдүгээр сард уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн хэмжээ 0.3 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбар 5.0 хувиар, цахилгаан, дулаан, хий, усны үйлдвэрлэл, хангамж 0.2 хувиар өсжээ.


БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл сүүлийн хэдэн жилийн турш аажмаар буурч байгаа юм. 2017 онд энэ үзүүлэлт 6.6 хувь, 2018 онд 6.2 хувьтай байжээ. Харин өнгөрсөн онд эдийн засгийн энэ салбар 5.7 хувиар өссөн байна.



Холбоотой мэдээ