Пуэрто-Риког АНУ-ын бүрэлдэхүүнд оруулах талаар бүх нийтийн санал асуулга явуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-05-18 14:02:30

САН-ХУАН. /AP/. Пуэрто-Рико арлыг АНУ-ын муж улс болгох талаар бүх нийтийн санал асуулгыг энэ намар явуулна гэж тус арлын захирагч Ванда Васкес мэдэгджээ.


Бүх нийтийн санал асуулгыг 11 дүгээр сарын 3-нд бүх нийтийн сонгуультай хамт нэгэн зэрэг явуулах аж.


“La nacion” сонинд мэдээлснээр, санал асуулгад оролцогчдод Пуэрто-Риког АНУ-ын бүрэлдэхүүнд нэн даруй оруулах шаардлагатай юу гэсэн ердөө ганцхан асуулт тавина. Арлыг АНУ-ын нутаг дэвсгэр болгохын тулд санал асуулгын дүнг Конгресс батлах ёстойг тус сонинд тэмдэглэжээ.


1898 оны Испани-Америкийн дайны үеэр АНУ-ын бүрэлдэхүүнд орсон Пуэрто-Рикогоийн олон улсын эрх зүйн өнөөгийн статус нэлээд маргаантай байгаа юм. Арлын оршин суугчид АНУ-ын иргэнд тооцогддог боловч холбооны улсын төсөвт татвар төлдөггүй, мөн ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхгүй байна.


Арлын хууль тогтоох дээд эрх мэдэл нь АНУ-ын Конгресст харьяалагддаг боловч Төлөөлөгчдийн танхимд Пуэрто Рикогийн ашиг сонирхлыг санал өгөх эрхгүй тусгай эрхт төлөөлөгч төлөөлдөг байна. Арлын гүйцэтгэх засаглалыг амбан захирагч нар барьдаг аж.


Намар болох бүх нийтийн санал асуулга нь Пуэрто-Рико арлынхны хувьд анхных биш юм. Өнөөдрийг хүртэл арлын статусын талаар таван  удаа санал асуулга явуулжээ.

Холбоотой мэдээ