“Starbucks” Япон дахь салбаруудаа нээж эхэлжээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-05-19 14:25:19

ТОКИО. /NHK/. Шинэ коронавирусний халдварын улмаас түр хугацаагаар хаагаад байсан Япон дахь 850 орчим салбараа нээж эхэллээ гэж АНУ-ын “Starbucks” компани өнөөдөр мэдээллээ.


Япон даяар 1500 орчим салбартай “Starbucks” салбаруудаа үе шаттайгаар нээхээр төлөвлөж байгаа бөгөөд суудлынхаа тоог бууруулж, үйлчлүүлэгчдээс зайнаас харилцахыг хүсэх ажээ. Мөн ачаалал ихтэй цагаар үйлчлүүлэгчдийн тоог хязгаарлах гэнэ.


Ойрын хугацаанд нээхээр төлөвлөж буй 850 орчим салбарт онцгой байдлын дэглэмийг мөрдөж буй Хоккайдо, Сайтама, Чиба, Токио, Канагава, Киото, Осака, Хиого дахь салбарууд орсон боловч зөвхөн авч явах зориулалттай үйлчилгээ үзүүлнэ. Үүнээс гадна “Doutor”, “Tully's” зэрэг кофены сүлжээнүүд ч мөн Япон дахь салбаруудаа хэсэгчлэн нээхээр төлөвлөж байгаа ажээ.

Холбоотой мэдээ