АСЕМ-ын хүрээнд Хятадын Засгийн газар 15 машин бэлэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-05-06 15:36:34

"Чингис хаан" олон улсын нисэх буудалд БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад олгох техникийн буцалтгүй тусламжийн хүрээнд эхний ээлжийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд дээрх төхөөрөмжийг олгож буй юм. Зам арчилгаа цэвэрлэгээний тусгай тоноглосон 15 машин, Нисэх буудалд ашиглах тусгай зориулалтын 11 машин, техник, тоног төхөөрөмж, Гал командын нэг машин, цагдаагийн өмсгөл, хэрэгслийг нийлүүллээ. 

Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн Газарт олгож буй буцалтгүй тусламжийн хүрээнд АСЕМ-ийн хурлын үеэр ашиглах тоног төхөөрөмж, тавилгаас гадна  Гадаад хэргийн яам, НЗДТГ, Иргэний Нисэхийн Ерөнхий Газар, ОБЕГ, Цагдаагийн Ерөнхий Газар, Төрийн Тусгай Хамгаалалтын Газруудад холбогдох техник, тоног төхөөрөмж, АСЕМ-ын түнш зочид буудлуудад тавилга, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тоног төхөөрөмжүүд нийлүүлж буй юм.

Хятадын  компаниудын мэргэжилтнүүд дээрх нийлүүлсэн машин, техник, тоног төхөөрөмжийн найдвартай байдлыг шалгахаас гадна зочид буудлын тавилга, тоног төхөөрөмжийг угсрах сургалтыг явуулах юм байна.

Б.Заяа

Холбоотой мэдээ