Олимп, дэлхийн медальтнууд 13,5 сая төгрөг хандивлав

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-05-21 13:54:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдварын үед иргэд, аж ахуйн нэгжүүд Улсын онцгой комисст хандив өргөсөөр байгаа бөгөөд уг аянд олимп, дэлхийн медальт тамирчид нэгдэхээр болжээ.


Олимп, дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн 59 тамирчин нэг сарын урамшуулалт цалингийнхаа 10 хувь болох 13 сая 500 мянган төгрөгийг УОК-т хандивлахаар шийдвэрлэсэн байна.


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар цахим хуудсандаа: “Mонгол Улсын ерөнхийлөгчийн тэтгэлэг, олимпын их наадам, олимпын төрлийн ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад олгодог сар бүрийн урамшуулалт цалингаасаа, олимп дэлхийн медальтай тамирчид санал гаргаж 59 тамирчны 1 сарын цалин 135 сая төгрөгийн 10 хувь болох 13 сая 500 мянган төгрөгийг Улсын онцгой комисст хандивлахаар боллоо. “Ковид-19” халдварын эсрэг хамтдаа хүчээ нэгтгэе. Монголчууд аа, гараа сайн ариутгаж, маскаа тогтмол зүүгээрэй” гэжээ.

Холбоотой мэдээ