Пакистанд нисэх онгоц осолдсоны улмаас 97 хүн амиа алджээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-23 11:01:58

МОСКВА. /TASS/. Пакистаны олон улсын агаарын тээврийн компанийн “Airbus A320” нисэх онгоц баасан гарагт Карачи хотын дүүрэгт осолдсоны улмаас 97 хүн амиа алджээ. 


Амиа алдсан хүмүүс бүгд нисэх онгоцонд сууж явсан хүмүүс байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Онгоцны осол болсон дүүрэгт 11 оршин суугч бэртжээ. Тэдний биеийн байдал тогтвортой байгаа аж. Түүнчлэн ослоос амьд үлдсэн 2 зорчигчийн биеийн байдал тогтвортой байна гэж  “Doon” сонин мэдээлсэн байна. 


“Пакистаны олон улсын агаарын тээврийн компанийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, нисэх онгоцонд 91 зорчигч, хөлгийн багийн 8 гишүүний хамтаар нийт 99 хүн сууж явжээ. Лахор хотоос Карачи хотын чиглэлд нисэж байсан уг нисэх онгоц техникийн доголдлын улмаас эсвэл шувуутай мөргөлдсөний улмаас осолдсон байж болзошгүй байна. 

Холбоотой мэдээ