“SpaceX”-ийн нислэгийг цаг агаарын улмаас хойшлуулжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2020-05-28 10:20:12

ВАШИНГТОН. /Space/. АНУ-ын “SpaceX” компанийн бүтээсэн “Crew Dragon” сансрын хөлгөөр Олон улсын сансрын станцад /ОУСС/ Америкийн хоёр сансрын нисгэгчийг хүргэх нислэгийг цаг агаарын таагүй нөхцөлийн улмаас хойшлуулжээ.


“Crew Dragon” Флорида муж улсаас орон нутгийн цагаар лхагва гаргийн үдэд хөөрөх байсан юм. “Энэхүү нислэгийг энэ долоо хоногийн бямба гараг хүртэл хойшлууллаа” гэж “SpaceX”, АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ мэдээлсэн байна.


“NASA”-гийн “Space Shuttle” хөтөлбөр 2011 онд зогссоноос хойш Америкийн сансрын нисгэгчдийг АНУ-д үйлдвэрлэсэн сансрын хөлгөөр улсынхаа нутаг дэвсгэрээс анх удаа хөөргөх гэж буй нь энэ юм. Одоогийн байдлаар ОХУ-ын “Soyuz” хөлгөөр ОУСС руу сансрын нисгэгчдийг хүргэж байгаа билээ. 

Холбоотой мэдээ