“NASA”, “SpaceX” Америкийн нутаг дэвсгэрээс сансрын нисгэгчдийг тойрог зам руу хөөргөлөө

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2020-05-31 10:10:22

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын “SpaceX” компанийн сансрын хөлөг Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /NASA/ хоёр сансрын нисгэгчийг тээвэрлэн бямба гарагт сансар луу хөөрлөө.


АНУ сүүлийн 10 орчим жилийн хугацаанд улсынхаа нутаг дэвсгэрээс анх удаа сансрын нисгэгчдээ дэлхийн тойрог зам руу илгээж буй нь энэ юм.


“Crew Dragon” хөлгийг тээсэн “Falcon 9” пуужин Флорида муж улс дахь Кеннедийн нэрэмжит сансар судлaлын төвөөс орон нутгийн цагаар 15:20 минутад хөөрчээ.


Өдгөө 49 настай Роберт Бенкен, 53 настай Дуглас Херли нар Олон улсын сансрын станцад /ОУСС/ ням гаргийн 10:29 минутын орчимд очих төлөвтэй байна.  


“NASA”-гийн “Space Shuttle” хөтөлбөр 2011 онд зогссоноос хойш Америкийн сансрын нисгэгчдийг ОХУ-ын “Soyuz” хөлгөөр ОУСС руу хүргэж байгаа бөгөөд “NASA” нэг суудалд 86 сая орчим ам.долларыг зарцуулдаг ажээ.


Ташрамд дурдахад, түүхэнд анх удаа хувийн компанид бүтээсэн хөлгөөр сансрын нисгэгчдийг дэлхийн  тойрог зам руу илгээсэн нь энэ юм. “SpaceX”-ийн мэргэжилтнүүд “Crew Dragon”-ийг бүтээхэд 15 жилийг зориулжээ

Холбоотой мэдээ