ОХУ-ын мэдэлд байсан найман байр Монгол Улсын өмчид шилжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-06-01 10:21:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ‪Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ОХУ-ын өмчлөлд байсан 8 байрыг Монгол Улсын өмчид үнэ төлбөргүй шилжүүлэн авах тогтоолыг баталжээ.


Дээрх байранд ‪549 өрх амьдардаг бөгөөд 22 жил түрээслэн амьдарч байсан юм. Харин Монгол Улсын өмчид шилжүүлснээр оршин суугчид байраа хувьчлах боломжтой болж байна.


Ташрамд дурдахад, ‪1998 оноос хойш тасралтгүй ярьж байсан энэ асуудлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн оны 12 дугаар сард ОХУ-д айлчлахдаа шийдвэрлэсэн юм.

Холбоотой мэдээ