Лас-Вегаст гарсан үймээний үеэр цагдаагийн ажилтны толгой руу бууджээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-06-02 17:20:44

МОСКВА. /RIA Novosti/.  Африк гаралтай америк эрэгтэй цагдаа нарт баривчлагдсаныхаа дараа амиа алдсан явдлын улмаас Америкийн Лас-Вегас хотод өрнөсөн эсэргүүцлийн ажиллагааны үеэр цагдаагийн ажилтны толгой руу буудсан хэрэг гарчээ. 


“8News” сувгаар цагдаагийн газрын эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлснаар, “Circus Circus” казино зочид буудлын дэргэд үл таних этгээд цагдаа руу буудсан байна. Цагдаа руу буудсан өөр нэг хэрэг Лас-Вегас хотын шүүхийн хажууд гарчээ. Цагдаагийн ажилтан гал нээсэн этгээд рүү хариу гал нээсэн байна.


Үүнээс гадна, Чикаго хотын захад болсон эмх замбараагүй байдлын үеэр хоёр хүн амиа алдаж, хоёр хүн шархадсан тухай тус хотын телевизийн “WGNTV” суваг мэдээлэв.


Мөн мягмар гарагт шилжих шөнө Нью-Йорк муж улсын Буффало хотод олныг хамарсан эмх замбараагүй байдалд оролцогсдыг тараах үеэр цагдаагийн хоёр ажилтан  жийп машинд дайруулсны улмаас хүнд бэртжээ. Машины жолооч болон дотор нь сууж явсан хүмүүсийг баривчилсан байна.


 

Холбоотой мэдээ