Энэтхэгт халдварын 9900 гаруй шинэ тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-06-10 15:03:08

ШИНЭ ДЕЛИ. /RIA Novosti/. Энэтхэгт нэг өдрийн дотор коронавирусний халдварын 9900 гаруй шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 276583 болсон гэж тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлэлд дурджээ. 


Жонс Хопкинсийн их сургуулийн гаргасан тооцооллоор, Энэтхэгт илэрсэн халдварын тохиолдол Итали, Испанид бүртгэгдсэнийг давж, тус улс энэ үзүүлэлтээр дэлхийн улс орнуудын дунд тавдугаарт орж байна.


Мягмар гаргийн байдлаар халдвар авсан нийт хүний тоо 266598 байсан бол нэг өдрийн өмнө 256611 байжээ. Энэтхэгийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, одоогийн байдлаар 133632 хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 5991 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 135205 болсон бол 279 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 7745-д хүрчээ.


Холбоотой мэдээ