Оросын Төв банк эмч нарт зориулж дурсгалын зоос гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-06-11 16:22:35

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Төв банкны захирлуудын зөвлөл эмнэлгийн ажилтнуудад зориулсан зоос гүйлгээнд гаргах шийдвэрийг баталсан гэж тус банкны хэвлэлийн алба мэдээлэв.


Зэс-никель хайлшаар хийгдэх дурсгалын зоос 25 рублийн нэрлэсэн үнэтэй байх аж. Зоосны загварыг гаргах ажлыг эхлүүлсэн бөгөөд удахгүй танилцуулна. Уг зоосыг энэ онд багтаан гүйлгээнд гаргахаар төлөвлөжээ.


"Олон хүний хувьд энэ цаг хугацаа цар тахлын улмаас амьдралын хэвшил нь хэрхэн өөрчлөгдсөн тухай дурсамж болон үлдэх бол "зарим хүний хувьд өвчинтэй хэрхэн тэмцэж байсны дурсамж болон үлдэнэ". Энэ бол эмч, эмнэлгийн ажилтнуудын эр зориг, жинхэнэ гавьяа зүтгэлийн талаарх дурсамжийг хадгалахад бидний оруулж буй өчүүхэн хувь нэмэр юм” гэж Оросын Төв банкны тэргүүн дэд орлогч Ольга Скоробогатова мэдэгдсэн байна.


Холбоотой мэдээ