Японоор аялсан жуулчдын тоо түүхэнд байгаагүйгээр буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-06-17 16:25:50

ТОКИО. /Kyodo/. Япон энэ оны тавдугаар сард 1700 гадаадын жуулчин хүлээн авчээ. Шинэ коронавирусний цар тахлын улмаас уг үзүүлэлт сүүлийн хоёр сар дараалан түүхэнд байгаагүйгээр буурч буй нь энэ юм.


Японоор тавдугаар сард аялсан жуулчдын тоог өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 99.9 хувиар буурсан бөгөөд Засгийн газар жуулчдын тоон үзүүлэлтийг эмхэтгэж эхэлсэн 1964 оноос хойших хамгийн сул үзүүлэлт энэ болжээ. Дөрөвдүгээр сард уг үзүүлэлт 2900 байжээ.


“Улс орнууд зорчих хөдөлгөөний хязгаарлалтуудыг тогтоогоод буй энэ үед жуулчдын тоо найм дахь сараа дараалан буурч байна” гэж Засгийн газрын мэдээлэлд тэмдэглэжээ. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр дэлхий даяар халдвар авсан хүний тоо найман сая давснаас үзэхэд жуулчдын тоо эргэн нэмэгдэхэд хэсэг хугацаа шаардагдах төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ