“Залуу хот судлаач” хөтөлбөр хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2020-06-19 15:41:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Гэр өргөө” ТББ, Улаанбаатар хотын музей хамтран нийслэл хотын түүх,  дурсгалт газрыг залууст бүтээлч байдлаар танилцуулах “Залуу хот судлаач” хөтөлбөрийг энэ сарын 27-ноос ирэх сарын 1-нд хэрэгжүүлнэ.


Энэхүү хөтөлбөрт ЕБС-ийн ахлах ангийн 10-15 сурагч үнэ төлбөргүй хамрагдах аж. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй сурагчдыг 24-нийг хүртэл “Gerude” цахим хуудсаар бүртгэх юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд сурагчид Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт газруудаар тойрон аялж, Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтны лекц сонсож, яриа өрнүүлнэ. Мөн нийслэл хотын дурсгалт барилгуудыг биет болон цахим хэлбэрээр дуурайлган бүтээх юм.


И.Даваадорж

Холбоотой мэдээ