Дархан-Уул аймагт 346 иргэн зөөврийн хайрцгаар санал өгнө

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-06-23 14:29:15

Дархан-Уул /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагаа өнөөдөр 09.00 цагт эхэллээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй иргэн, дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа иргэн, зөрчлийн улмаас баривчлагдсан эсхүл цагдан хоригдсон иргэний саналыг битүүмжилсэн хайрцгаар авах ажээ. Зөөврийн хайрцгаар санал авах ажиллагаа 20.00 цаг хүртэл үргэлжилнэ. Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 346 иргэн зөөврийн хайрцгаар санал өгөх аж. Тодруулбал Дархан сумын 246 иргэн, Орхонд 24 иргэн, Хонгорт 40 иргэн, Шарын гол суманд 36 иргэн тус тус зөөврийн хайрцгаар санал өгөхөөр хүсэлт ирүүлжээ. Тэдгээр иргэдийн саналыг зөөврийн хайрцгаар авч битүүмжлэх ажил үргэлжилж байна.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 65.4-т заасны маргааш 07.00 цагт орон даяар сонгуулийн санал авч эхэлмэгц зөөврийн хайрцгийг ажиглагч нарт танилцуулан задалж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулах ажээ.

Холбоотой мэдээ