Онцгой албаныхан 376 иргэнийг санал авах байранд хүргэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-06-24 19:07:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЕХ-ноос өнөөдөр 18.20 цагт ээлжит мэдээллээ хийх үеэр цаг агаарын нөхцөл байдлын талаар танилцууллаа. Булган, Төв, Хэнтий, Сэлэнгэ аймгийн 6 сумын нутагт аадар бороо орж 7 гол үеэрлэжээ.

Байгалийн энэхүү нөхцөл байдал нь сонгогчдыг санал өгөх байранд очиход хүндрэл үүсгэжээ. Улсын болон аймаг орон нутгийн Онцгой байдлын алба хаагчид 376 иргэнийг үерлэсэн гол усаар гарган сонгуулийн санал авах хэсгүүдэд хүргэж сонгуульд оролцох боломжийг бүрдүүлсэн байна. 


Холбоотой мэдээ