Санал хураалтын дүн эцэслэн гараагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-06-25 00:25:50

Сүхбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог Сүхбаатар аймагт санал хураах үйл явц амжилттай болж өндөрлөлөө. Гэхдээ цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан аймгийн сонгуулийн хорооноос санал хураалтын нэгдсэн дүнг эцэслэн танилцуулаагүй байна.

Тодруулбал, Түвшинширээ суманд их хэмжээний хур бороо орж, үер буусны улмаас хөдөөний нэг багтай холбоо тасарч, санал хураалтын дүн мэдээг авч чадаагүй байгаа юм байна.

Урьдчилсан дүнгээр тус тойрогт АН-аас нэр дэвшигч Ж.Батсуурь, Н.Ганибал нар илт давуу ялалт байгуулаад байгаа юм. 

Холбоотой мэдээ