Оросын иргэдийн 76 орчим хувь нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-06-29 15:39:59

МОСКВА. /RIA Novosti/. Дөрвөн өдрийн санал хураалтын байдлаар ОХУ-ын иргэдийн 76 орчим хувь нь тус улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэнийг Бүх Оросын санаа бодлыг тандах төвийн санал асуулгын дүн харуулжээ.


Судалгаанаас харахад иргэдийн 76 хувь нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж, 23.6 хувь нь эсрэг санал өгсөн бол 0.4 хувь нь саналын хуудсыг хүчингүй болгосон гэж мэдэгдсэн байна.


Зургадугаар сарын 28-ны байдлаар санал асуулгад нийтдээ 163124 хүн оролцож, түүнд оролцогчдын 70.6 хувь нь асуултад хариулсан бол 29.4 хувь нь хариулахаас татгалзжээ. Санал асуулгыг зургадугаар сарын 25-28-ны хооронд ОХУ-ын 25 субъектийн санал авах 800 байранд явуулсан байна.


ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх Бүх Оросын санал асуулгыг дөрөвдүгээр сарын 22-нд явуулахаар товлосон байсан боловч коронавирусний халдвар тархсаны улмаас хойшлуулсан юм. Дараа нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин  бүх нийтийн санал асуулгыг долдугаар сарын 1-нд явуулах зарлигт гарын үсэг зурсан билээ. Гэвч халдварт өвчний нөхцөл байдал, хүн амын аюулгүй байдлыг харгалзах шаардлагатай болсонтой холбоотойгоор зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 1-ний хооронд явуулахаар шийджээ.

Холбоотой мэдээ