"Шивээ овоо","Баянгол зочид буудал" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-06-30 16:58:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 6 дугаар сарын 30-нд I, II, III ангиллын 32 ХК-ийн 112,086,316.00 төгрөгийн үнийн дүн бүхий 716.600 ширхэг хувьцаа  арилжив. Үүнээс 16 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 8 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 8 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр  "Шивээ овоо" (SHV+13.59%) болон "Баянгол зочид буудал" ХК (BNG+13.33%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Адуун чулуун" (ADL-11.76) болон "Сүү" ХК (SUU-6.57%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 үнэт цаасыг 987.900 төгрөгөөр арилжлаа. "TOP 20" индекс 0.53 хувиар өсөж,16208.94 нэгжид хүрсэн хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,480,830,872,033.86 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.  


Холбоотой мэдээ