Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг 52 улс сайшаан хүлээн авчээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-07-01 11:04:15

ЖЕНЕВ. /Xinhua/. БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль баталсныг 52 орон сайшаан хүлээн авсныг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 44 дэх чуулганы үеэр Куба улс тэдгээр орны нэрийн өмнөөс мэдэгджээ.


Чуулганы үеэр Кубын төлөөлөгчийн танилцуулсан хамтарсан мэдэгдэлд олон орон гарын үсэг зурсан бөгөөд тэдгээр орны тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байна. 


“Тусгаар улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх нь НҮБ-ын дүрэм, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээний гол зарчим юм" гэж хамтарсан мэдэгдэлд тэмдэглэжээ.


“Аливаа улс оронд үндэсний аюулгүй байдлын асуудлуудын тухай хууль тогтоох эрх мэдэл нь төрийн мэдэлд байдаг. Энэ нь үндсэндээ хүний эрхийн асуудал биш учир Хүний эрхийн зөвлөлд хэлэлцэх сэдэв болохгүй. Үндэсний аюулгүй байдлаа хууль тогтоомжоор хамгаалах эрх улс орон бүрд бий гэж бид үздэг. Иймээс бид Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах шийдвэрийг хүлээн авч байна” гэж дээрх баримт бичигт дурджээ.  

Холбоотой мэдээ