УИХ дахь МАН, АН-ын бүлгийг албан ёсоор байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-07-01 15:48:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ дахь МАН болон АН-ын бүлгийг байгуулсан тухай мэдээллийг сонсов.


УИХ-ын тухай хуулиар УИХ-ын ээлжит сонгуулиар 8-аас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулах эрхтэй. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар МАН 62, АН 11 суудал авсан. Мөн "Та бидний эвсэл"-1, "Зөв хүн-Электорат эвсэл"-ээс 1, бие даагч 1 гишүүн сонгогдсон. Ингэснээр МАН болон АН бүлэг байгуулах эрхтэй болсон юм. Ингэснээр УИХ дахь намын бүлгүүд эрх, үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна.


УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Д.Тогтохсүрэнг улираан сонгосон байна. Харин АН-ын бүлгийн даргаар Д.Ганбатыг сонгожээ.


Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ