"Сүү" ХК нэмж 85.5 сая энгийн хувьцаа арилжина

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-07-01 17:26:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Сүү" ХК хөрөнгийн зах зээлд шинээр 85.5 сая ширхэг энгийн хувьцаа гаргаж байна. Нэмж гаргаж буй дээрх хэмжээний хувьцааг СЗХ бүртгэж, тус компанийн нийт гаргасан хувьцааг 429.589.000 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв. 

Тодруулбал, "Сүү" ХК-ийн шинээр нэмж гаргасан хувьцааны нэгж үнийг 218 төгрөгөөр тогтоож 77.030.100 ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн 8.558.900 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгон анхдагч зах зээлд арилжаалахыг зөвшөөрлөө. 

Ингэснээр Монгол Улсын ууган үйлдвэр, сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт 62 дахь жилдээ ажиллаж буй “Сүү” ХК санал болгож буй хувьцаагаар энэ 7 долдугаар сард багтаан хөрөнгө босгохоор төлөвлөж байна. Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны тогтоолыг Энд дарж үзнэ үү.


Холбоотой мэдээ