Цагдаагийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс, ЗДТГ-аас Цагдаагийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, ард иргэдийн болоод цагдаагийн байгууллагын алба хаагчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор хамгаалалтын хэрэгсэл олгожээ.
Автомашины
хөдөлгөөнийг хязгаарлах замын хаалт 110 ширхэг, явган хүний хөдөлгөөнийг
хязгаарлах төмөр хаалт, 56 ширхэг дохиур мод, цагдаагийн хантааз, авто замын
зөөврийн тэмдэг тэмдэглэгээ зэрэг 15 сая төгрөгийн өртөг бүхий эд зүйлсийг
олгосон байна.
Энэ нь баяр наадам, олон
нийтийг хамарсан арга хэмжээ, мөн хөл хорионы үед цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцөл сайжирч, учирч болох
эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд өндөр ач холбогдолтой. Нөгөө талаар ЦЕГ-аас
хэрэгжүүлж буй "Яараад яахав дээ" аяны хүрээнд авто замын хөдөлгөөнд оролцож
байгаа жолооч нарын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалтыг
эрчимжүүлж ажиллахад хамгийн их хэрэгтэй дэмжлэг боллоо гэдгийг Замын
цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Г.Эрдэнэсүх хэллээ.