Хятад цөмийн зэвсгийн асуудлаарх хэлэлцээнд оролцох болзлоо хэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-07-08 12:26:44

БЭЭЖИН. /TASS/. АНУ зэвсэглэлийнхээ тоо хэмжээг БНХАУ-ын түвшинд хүргэж бууруулсан тохиолдолд зэвсгийн хэлэлцээрт нэгдэхэд бэлэн байна гэж тус улсын Гадаад хэргийн яамны зэвсэглэлд хяналт тавих асуудал хариуцсан хэлтсийн дарга Фу Цун өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.


“Хэрэв АНУ цөмийн зэвсгийнхээ тоог Хятадын түвшинд хүргэж хорогдуулахад бэлэн байгаа бол БНХАУ хэлэлцээний үйл явцад нэгдэхдээ баяртай байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна. “Гэвч бодит байдал дээр энэ нь боломжгүй бөгөөд ийм зүйл болохгүй гэдгийг бид ойлгож байгаа” гэж Хятадын дипломатч цохон тэмдэглэжээ.


Тэрбээр мөн "АНУ, ОХУ Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах гэрээг сунгаж, уг гэрээний үндсэн дээр цөмийн зэвсгийнхээ тоог үргэлжлүүлэн хорогдуулбал Хятад хэлэлцээнд оролцоно" гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.


Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах гэрээг ОХУ, АНУ 2010 онд байгуулсан билээ. Гэрээний хугацаа 2021 оны хоёрдугаар сарын 5-нд дуусах юм.


Холбоотой мэдээ