Баянбүрдийн уулзварыг түр хааж чиглэлийг өөрчлөв

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-07-13 14:18:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт Баянбүрдийн тойрогт шугам хоолойн засварын ажил хийж байна. Иймд тойргийн замын уулзварыг түр хааж, хөдөлгөөний чигийг өөрчлөөд байгаа тул иргэд, жолооч нарыг анхаарал болгоомжтой зорчихыг ТЦА-наас мэдээллээ. 

Хөдөлгөөний чиглэлийг түр өөрчлөн хайс, хашлага, түр тэмдэг байршуулан зорчуулж байна. Зарим жолооч  III хорооллоос ирэх Тасганы овооны уруудсан замын урсгалыг Баянбүрдийн тойргоос сөрөн орж буй зөрчил гаргаж буйг анхаарууллаа. 


Холбоотой мэдээ