ОХУ 15 орон руу нислэгээ сэргээж магадгүй

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.gov.mn
2020-07-14 13:27:42
twitter.com/Nyamkanmk

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Агаарын тээврийн агентлаг /Росавиация/ энэ сарын 15-наас олон улсын нислэгүүдийг сэргээж магадгүй гэж агаарын тээврийн нэгэн компани дахь эх сурвалж мэдэгджээ.


Росавиация агентлаг хуралдаж, энэ сарын 15-наас ОХУ-ын хотуудаас 15 орон руу олон улсын нислэг хийж эхлэх санал гаргасан тухай олон улсын нислэгийг нээх талаарх уг уулзалтад оролцсон эх сурвалж мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр, уулзалтын үеэр бизнесийн нислэгийг “бараг бүх орон руу” хийх төлөвлөгөө гаргасан байна.


ОХУ-ын Агаарын тээврийн агентлаг энэхүү саналаа ОХУ-ын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, иргэдийн сайн сайхны төлөөх хяналтын үйлчилгээний байгууллага руу илгэхээр төлөвлөж байгаа бөгөөд нислэг хийх орнуудын жагсаалтыг дээрх хоёр байгууллага гаргах ажээ.


Холбоотой мэдээ