Хураан авсан хавхны төмрөөр ховор амьтдын баримлыг хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-07-17 18:36:26

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Байгаль орчны газраас “Хавхгүй-Алтай” аяныг зохион байгуулж 460 орчим хавхыг хураан авч хууль бус агнуураас урьдчилан сэргийлжээ. 


Тус аймгийн Засаг даргын захирамжаар байгалийн нөөц баялгийг хууль бусаар ашиглах явдлыг таслан зогсоох, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Хавхгүй-Алтай” аяныг үргэлжлүүлэн зохион байгуулж мэдээлэл сурталчилгааг иргэдэд тогтмол хүргэх, эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлж байна.

Аяны үеэр хураан авсан хавхны бэлдэц төмрөөр агнуурт өртдөг ховор, нэн ховор амьтдын дүрс бүхий баримлыг орон нутгийнхаа уран дархан залуучуудаар хийлгэж олон нийтэд сурталчлан ажиллаж байгаа ажээ. 

Сонирхуулахад нэг хавханд жилд дунджаар 10 амьтан өртдөг судалгаа байдаг бөгөөд ихэвчлэн хамгийн дорой, өвчтэй, байгалийн голомтот халдварт тахал тарааж болзошгүй тарвага, зурам зэрэг амьтад өртдөг болох нь тогтоогджээ.

Иймд зэрлэг амьтны гаралтай халдварт өвчлөл, ялангуяа тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийг аймгийн БОАЖГ-аас ард иргэдэд анхааруулж, тэдгээрийн мах, түүхий эдийг хэрэглэхгүй байхыг зөвлөсөн юм.

 


Холбоотой мэдээ