Б.Жонсон: Европт цар тахлын хоёр дахь давалгаа дэгдэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-07-29 11:13:31

ЛОНДОН. /Sky News/. Европын зарим улсад коронавирусний цар тахлын хоёр дахь давалгаа дэгдэх шинж тэмдгүүд ажиглагдах болсон тухай Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ.


"Өнгөрсөн удаад юу тохиолдсоныг бид бүгд санаж байгаа" хэмээн тэрбээр мэдэгдээд энэ бүхэнд Их Британи бэлтгэлтэй байж, бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх нэн шаардлагатайг онцолжээ. 


Түүнчлэн цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалтууд, зай барих дүрэм журмыг дагаж мөрдөх, гараа тогтмол угаах, олон нийтийн газруудад амны хаалтаа зүүх нь чухал болохыг Б.Жонсон цохон тэмдэглэсэн байна. 


Испаниас эх орондоо эргэн ирсэн хүмүүсийг хоёр долоо хоногийн хугацаанд хөл хорионд байлгах тухай эрх баригчдын шийдвэрийн талаар тэрбээр тайлбар өгөхдөө, энэ бол зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээ бөгөөд цар тахал дахин дэгдэж эхэлсэн газруудаас эх орондоо эргэн ирсэн оршин суугчид энэ заавар журмыг заавал дагаж мөрдөх ёстой гэжээ. 



Холбоотой мэдээ