Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

ЛАВЛАГАА
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-08 09:11:31
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй.


Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 20-22 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 10 хэм дулаан, харьцангуй чийг 94 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ