Саудын Арабаас нутаг буцах хүсэлтэй 6 иргэнийг авчрахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-14 10:26:34
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Адель Жубейртай өчигдөр утсаар ярив.


Сайд нар хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, Монгол, Саудын Арабын харилцааг  өргөжүүлэн хөгжүүлэх боломжийг дүүрэн ашиглахын төлөө байгаагаа харилцан нотлов. Мөн ГХЯ-д хоорондын зөвлөлдөх механизмтай болох, хоёр орны бизнесийн салбарынхны хооронд холбоо харилцаа тогтоох зэрэг асуудлыг хөндөв.


Сайд Н.Энхтайван цар тахалтай холбоотойгоор Саудын Арабаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан манай улсын 6 иргэнийг авчрахад шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэхийг хүсэхэд энэ тал дээр дэмжиж ажиллахаа Төрийн сайд Адель Жубейр илэрхийлсэн байна.


 

Холбоотой мэдээ