Ухаалаг худагт ус цэвэршүүлэгч суурилууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-08-19 12:38:54

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Өргөн сумын ЗДТГ-аас 2020 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар сумын төвд байрлалтай хоёр ухаалаг худагт ус цэвэршүүлэгч суурилууллаа.

Оросын Холбооны Улсад үйлдвэрлэсэн "Вотер фильтер" компанийн "барьер" ус цэвэршүүлэгч нь хэрэглэгчийн шаардлагад нийцсэн зах зээлд өргөн нэвтэрсэн бүтээгдэхүүн аж.

Шинэ ус цэвэршүүлэгч суурилуулснаар сум орон нутгийн иргэд стандартад нийцсэн ус хэрэглэх боломжтой болсон байна. Бид хэрэглээний болон ундны усны асуудлыг шат дараатай шийдэж байна гэж сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ