Беларусийн сөрөг хүчний зөвлөлийн гишүүдийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-09-10 11:01:15

МИНСК. /TASS/. Беларусийн сөрөг хүчний Зохицуулах зөвлөлийн тэргүүлэгчдийн гишүүн Мария Колесникова, Максим Знак нарыг төрийн эрх мэдлийг булаан авахыг уриалсан хэрэгт буруутган баривчилжээ.  


Беларусийн Мөрдөн байцаах хорооноос мэдээлснээр, Мария Колесникова, Максим Знак нар улс орны байдлыг тогтворгүйжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулсныг нотлох баримт байгаа аж. Эрүүгийн хуулийн 361 дүгээр зүйлийн 3-т зааснаар Улсын ерөнхий прокурорын газраас үүсгэсэн эрүүгийн хэргийг бид үргэлжлүүлэн шалгаж байна гэж тус хороо тэмдэглэсэн байна.


"Мөрдөн шалгалтын явцад “Зохицуулах зөвлөл” хэмээх төрийн бус байгууллагын гишүүд улс орны нийгэм-улс төр, эдийн засаг болон мэдээллийн байдлыг тогтворгүйжүүлэх, Бүгд Найрамдах Беларусь Улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах зорилгоор үйл ажиллагаа явуулсан болохыг нотлох баримт олж авсан. Эдгээр үйлдлийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэтийн нөөцийг ашиглан хийсэн" гэж мэдэгдэлд дурджээ.


Холбоотой мэдээ