"Хэрлэн Хивс", "Монос Хүнс" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-09-14 17:57:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 9 дүгээр сарын 14-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 27 ХК-ийн 81.9 сая төгрөгийн 522.809 хувьцаа арилжив. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 9 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Хэрлэн Хивс" (HRL+13.51%) болон "Монос Хүнс" ХК (MFC+9.93%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын Их Дэлгүүр" (UID-8.65%) болон "Монинжбар" ХК (MIB-7.14%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 үнэт цаасыг 100 мянган төгрөгөөр арилжив.

"TOP 20" индекс 0.81 хувиар буурч 16761.55 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,574,438,309,270.55 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Холбоотой мэдээ