Токиод халдварын 80 тохиолдол шинээр илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-09-15 10:05:11

ТОКИО. /NHK/. Японы нийслэл Токио хотод даваа гарагт коронавирусний халдварын 80 шинэ тохиолдол илэрлээ гэж тус хотын засаг захиргаанаас мэдээлжээ.


Токиод өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо энэ сарын 7-ноос хойш анх удаа 100-гаас буурсан нь энэ юм. Гэвч эрх баригчид халдварын үзүүлэлтийн бууралт удааширч буйг онцлоод, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг баримтлахыг дахин уриалжээ.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 45 буюу 56 орчим хувь нь халдвар авсан хүмүүстэй ойр байсан хүмүүс байсан бөгөөд тэдний 14 нь гэртээ, 10 нь ажил дээрээ, зургаа нь хоол идэх гэх мэт үйлчилгээний газарт байх үедээ халдвар авчээ. Харин үлдсэн 44 хувь нь хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байна.


Токиод даваа гаргийн байдлаар халдварын 23083 тохиолдол илэрч, 384 хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ