Оросын хүн амын дунд сүргийн дархлаа тогтсон эсэхийг судлах хоёр дахь үе шат эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-09-15 16:01:33

МОСКВА. /RIA Novosti/. Хүн амын дунд “COVID-19”-ийн эсрэг сүргийн дархлаа тогтсон эсэхийг судлах төслийн хоёрдугаар үе шат ОХУ-д эхэлжээ.


Роспотребнадзор буюу Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын цахим хуудсанд мэдээлснээр, хоёрдугаар үе шатанд ОХУ-ын нийтдээ 26 субъектэд судалгаа явуулах аж. Эхний үе шатанд мөн 26 бүс нутагт 74 мянга гаруй хүнийг хамруулжээ. Судалгааны дүнгээс үзэхэд түүнд хамрагдсан хүмүүсийн 4.3-аас 50.2 хүртэлх хувь нь шинэ коронавирусний дархлаатай байсан байна.


Энэхүү судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг харгалзан бүс нутгуудын эрүүл мэндийн байгууллагатай хамтран явуулж байгаа юм.

Холбоотой мэдээ