"Форрест Гамп"-ын зохиолч таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2020-09-18 14:05:24

МОСКВА. /RIA Novosti/. "Форрест Гамп" (Forrest Gump, 1986) романы зохиолч Винстон Грүүм 77 насандаа таалал төгсжээ.


“Бидний хүндэт найз таалал төгссөн тухай гунигт мэдээг хүргэж байна. Фэрхоп хот өнөөдөр домогт зохиолчоо алдлаа” гэж АНУ-ын Алабама муж улсын Ферхоп хотын дарга Кэрин Уилсон пүрэв гарагт “Facebook” хуудсандаа мэдээлсэн байна.


“Форрест Гамп” бол Винстон Грүүмийн хамгийн алдартай бүтээл юм. 1994 онд уг романаас сэдэвлэн ижил нэртэй киног бүтээсэн билээ. Холливуудын алдарт жүжигчин Том Хэнкс гол дүрийг нь бүтээсэн уг кино зургаан төрөлд “Оскар”-ын шагнал хүртэж, "Алтан бөмбөрцөг” наадмаас гурван шагнал авсан юм. Тус кино нь маш их амжилт олсон бөгөөд дэлхий даяар 677 сая гаруй ам.долларын орлого олж, тухайн жилийн Хойд Америкийн хамгийн их орлого олсон киногоор шалгарч байв. 1995 онд Грүүм номынхоо үргэлжлэл болох "Гамп ба Компани" туужаа  хэвлүүлжээ.


Холбоотой мэдээ