Дэлхийн хамгийн жижиг Рубикийн шоог танилцуулжээ

Дэлхийд | Сонин хачин
khulan@montsame.gov.mn
2020-09-24 13:50:08

ТОКИО. /Kyodo/. Японд зургаан талт Рубикийн шоог эвлүүлж эхэлсний 40 жилийн ойг тохиолдуулан дэлхийн хамгийн жижиг хэмжээтэй шоог танилцуулжээ.


Хоёр орчим грамм жинтэй, нэг тал нь 9.9 миллиметр урттай хөнгөн цагаан шоог Токио хотод Рубикийн шооны үзэсгэлэнг нээхээс нэг өдрийн өмнө танилцуулсан байна.


Ирэх 11 дүгээр сарын 9 хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнд Унгарын уран барималч, архитектор Эрно Рубикийн хөргийг 1600 ширхэг Рубикийн шоогоор бүтээсэн шигтгэмэл зургийг дэлгэн үзүүлнэ.


198 мянган иен буюу 1880 ам.долларын үнэтэй дурсгалт бяцхан шоог “Bandai Namco” компанийн охин компани “MegaHouse” болон “Iriso Seimitsu” металл боловсруулах компани бүтээжээ.  


“Японы зах зээлд Рубикийн шоог 1980 оноос анх худалдаалж эхэлсэн бөгөөд эхний жилдээ л гэхэд дөрвөн сая ширхэг борлуулагдаж байсан” гэж “MegaHouse” компани мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ